ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ТҮҮНИЙ ЕРӨНХИЙ УДИРДЛАГА, ХЯНАЛТАД ХАМААРАХ АЛБАН ТУШААЛТНЫГ ҮНДЭСЛЭЛ ДУРДАХГҮЙГЭЭР ЧӨЛӨӨЛӨХ БҮРЭН ЭРХТЭЙ
2026-10-07 Админ Хандсан тоо: 66 Хуваалцах
2025 оны 3 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны худалдааны комисс (цаашид “Худалдааны комисс” гэх)-ын гишүүн Ребекка Слаутер болон Алваро Бедоя нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрээр хуульд заасан чөлөөлөх үндэслэлүүдийн аль нэгийг дурдаагүй бөгөөд тэднийг цаашид албан үүргээ хэрэгжүүлэх нь Засгийн газрын бодлого, тэргүүлэх чиглэлтэй нийцэхгүй гэж үзэн, уг шийдвэрээ Үндсэн хуулийн II дугаар зүйлээр Ерөнхийлөгчид олгогдсон гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд үндэслэн гаргасан байна.
Ребекка Слаутер уг шийдвэрийг эсэргүүцэж, АНУ-ын Хууль тогтоомжийн эмхэтгэлийн 15 дугаар бүлгийн 41 дүгээр зүйлд Худалдааны комиссын гишүүнийг зөвхөн “ажлын үр дүн хангалтгүй байх, албан үүргээ үл биелүүлэх, эсхүл албан үүргээ хууль бусаар буюу зүй бусаар хэрэгжүүлсэн” гэх үндэслэлээр чөлөөлж болохоор заасан тул Ерөнхийлөгч эдгээр үндэслэлээс өөр үндэслэлээр түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх эрхгүй гэж маргажээ.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс Худалдааны комисс нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага учраас түүний гишүүдийг албан тушаалаас чөлөөлөх бүрэн эрх нь Үндсэн хуулийн II дугаар зүйлээр Ерөнхийлөгчид олгогдсон гүйцэтгэх эрх мэдлийн салшгүй хэсэг бөгөөд Конгресс уг бүрэн эрхийг зөвхөн хуульд заасан тодорхой үндэслэлээр хэрэгжүүлэхээр хязгаарлах боломжгүй гэж тайлбарласан байна.
Шүүхийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.