Олон улсын хөрөнгө оруулалтын чиглэлээр сургалт зохион байгуулахаар санал солилцлоо
2026-09-16 Админ Хандсан тоо: 95 Хуваалцах

Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Азийн хөгжлийн банк (ADB)-ны зөвлөх Мариа Сесилия Сикангког хүлээн авч уулзлаа.

Шүүхийн академи, АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP), Азийн хөгжлийн банк болон Монголын Олон Улсын Арбитр хамтран 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Олон улсын арилжааны арбитрын талаарх шүүгчдийн хэлэлцүүлэг”-ийг хамтран зохион байгуулж байсан.

Уулзалтын үеэр талууд дээрх хэлэлцүүлгийн үндсэн дээр Азийн хөгжлийн банкны Хөрөнгө оруулалтын техникийн туслалцааны газраас дэлхийн олон орны шүүгч, прокуроруудад зориулан хэрэгжүүлдэг Гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын хөрөнгө оруулалтын гэрээг зохицуулах хууль эрх зүй, бодлого, институтийн хүрээг бэхжүүлэх хөрөнгө оруулалттай маргаанаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийг Монгол Улсын шүүгч нарт зориулан 2027 онд хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас  сургалтын хөтөлбөрийг боловсруулж, Шүүхийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ