НАС БАРСАН ЗЭЭЛДЭГЧИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ХАМТРАН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ОРОЛЦООГҮЙ, ТҮҮНЭЭС ӨВ ХҮЛЭЭН АВААГҮЙ ХАМТРАН АМЬДРАГЧ НЬ ТҮҮНИЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЛИЙГ ТӨЛӨХ ҮҮРЭГГҮЙ
2026-09-16 Админ Хандсан тоо: 235 Хуваалцах

Нэхэмжлэгч “ГБ” ХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,165,758 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2016.12.06-ны өдөр Ц.М-тэй зээлийн гэрээ байгуулж 10,600,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй олгосон ба 2017.12.14-ний өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулан 7,000,000 төгрөг нэмж олгосноор зээлийн хугацаа 48 сар, үлдэгдэл 14,744,923 төгрөг болсон. Зээлээ төлөхгүй байсан тул шүүхэд хандаж, эрэн сурвалжлуулсан, зээлдэгч 2019.11.25-ны өдөр нас барсан болохыг мэдсэн бөгөөд 2024.12.28-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,165,758 төгрөгийг гаргуулахыг хамтран амьдрагч С.О-с Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.12451 дүгээр зүйлийн 451.13, 520 дугаар зүйлийн 520.14, 515 дугаар зүйлийн 515.25 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргаж байгаа...” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Ц.М-тэй 2010-2018 он хүртэл хамт амьдарсан боловч дундаасаа хүүхэдгүй, хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөгүй, гэрлэлтээ бүртгүүлээгүй, зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр оролцоогүй, ямар нэгэн өв хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” хэмээн маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.