ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаан боллоо
2026-09-04 Админ Хандсан тоо: 196 Хуваалцах
Шүүхийн академи Сургалтын хөтөлбөрийн хорооны ээлжит хуралдаанаа 2026 оны 09 сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Хуралдааны эхэнд Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр боловсруулах аргачлал /ДЗШШ/, /АШШ/”, Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Ашигт малтмалын эрх зүй” сэдэвт сургалтын хөтөлбөрүүдийг танилцуулж, хорооны гишүүд батлахаар санал нэгдлээ.
Харин Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар “Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг” хөтөлбөрийг танилцуулсан бөгөөд хорооны гишүүдийн саналаар уг сэдвийн хүрээнд нэмэлт судалгаа хийсний үндсэн дээр сургалт зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн, батлахыг хойшлуулан шийдвэрлэлээ. Мөн гишүүдийн зүгээс сургалтын хөтөлбөр боловсруулах үйл явцыг илүү боловсронгуй болгож, холбогдох журамд тусгах талаар санал гаргаж байв.
Хуралдааны төгсгөлд Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар шүүгчийн заавал судлах мэргэшүүлэх сургалтын багц цагийг шинэчлэн боловсруулах, шүүгчийг гадаадын сургалтад хамруулах, шүүгч-сургагч багшийг сонгон шалгаруулах журамтай холбоотой асуудлаар танилцуулга хүргэж, хорооны гишүүдийн саналыг сонслоо.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ