ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ГЭР БҮЛИЙН ХАМТРАН ӨМЧЛӨХ ДУНДЫН ӨМЧИЙГ БУСАД ӨМЧЛӨГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАХИРАН ЗАРЦУУЛСАН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС БАЙНА
2026-08-26 Админ Хандсан тоо: 33 Хуваалцах
Нэхэмжлэгч Ч.Э, О.А, С.Л нар П.Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан. Тэд орон сууцыг П.Б-ын нөхөр Д.Г-ээс 2017 онд худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, улмаар Ч.Э, О.А нар 2022 онд С.Л-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна.
Хариуцагч П.Б нь уг орон сууцыг өөрийн болон нөхөр Д.Г-ын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч байсан, Д.Г өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр Ч.Э, О.А-д 2017 онд худалдаалсан мөн Ч.Э, О.А нар 2022 онд С.Л-д худалдаалсан нь хууль зөрчсөн гэж үзэн, 2017 оны болон 2022 оны худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Дэлгэрэгүйг энд дарж уншина уу.