Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны нэгдсэн хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-07-07 Админ Хандсан тоо: 164 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Япон Улсын Хууль зүйн яамны харьяа Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон Улсын хамтын ажиллагааны хэлтсийн профессор бөгөөд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Оку Дайки, мөн тус хүрээлэнгийн профессор Кохэй Сасаки, Япон улсын Хууль зүйн яамны Хууль зүйн товчооны Олон Улсын харилцааны асуудал хариуцсан ажилтан Тэцуо Камияа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалтыг хамтран зохион байгуулах, шүүгч бэлтгэх сургалтын тогтолцоо, арга зүйд Япон Улсын сайн туршлагыг судалж, нэвтрүүлэх, мөн арилжааны эрх зүйн чиглэлээр хамтарсан сургалт хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн хоёр байгууллагын сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ