Шүүгч-судлаач нар  судалгааны ажлаа танилцууллаа
2026-06-29 Админ Хандсан тоо: 228 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академид 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд шүүгч-судлаачаар ажилласан шүүгч нар өнөөдөр буюу 2026 оны 06-р сарын 29-ний өдөр ажлын тайлан болох судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр: Дагалдах металл (шүүхийн практик)”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн “Виртуал хөрөнгийн тухай ойлголт, Олон Улсын эрх зүйн зохицуулалт харьцуулсан судалгаа: Эрүүгийн эрх зүйн үүднээс авч үзэх нь”, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг: Мөрдөн шалгах ажиллагаа, хохирол болон хор уршгийг тооцоход анхаарах асуудал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах зохицуулалт” сэдвүүдээр тус тус бие даасан судалгаа хийсэн юм.
Шүүхийн академийн зүгээс шүүгч-судлаачдын бүтээлийг "Монголын шүүх, эрх зүй судлал" сэтгүүлд хянан магадалгаа хийн хэвлүүлэх мөн тусгай эмхэтгэл болгон олны хүртээл болгохоор төлөвлөж байна.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ