“АВЛИГЫН ЗАРИМ БОЛОН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2022-04-21 Админ Хандсан тоо: 171 Хуваалцах

      Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Азийн хөгжлийн банктай хамтран “Авлигын зарим болон мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 21 -ний өдрөөс эхлэн 5 ээлжээр зохион байгуулахаар төлөвлөсөн.  Уг ажлын хүрээнд өнөөдөр нэгдүгээр ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. 

       Сургалтыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүн Ч.Хосбаяр, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг”, шүүгч Б.Батцэрэн “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг”, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг”, шүүгч Б.Амарбаясгалан “Мөнгө угаах гэмт хэрэг” сэдвээр тус тус удирдан явууллаа.  Энэ удаагийн сургалтад Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 40 шүүгч хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ