“Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхийг нууц мөрдөн шалгах ажиллагаанд хангах нь оролцогчийн процессын эрхийг хамгаалах механизм” сэдэвт сургалт боллоо
2026-05-18 Админ Хандсан тоо: 139 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи АНУ-ын "Spurlock" шүүхийн сантай хамтран “Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхийг нууц мөрдөн шалгах ажиллагаанд хангах нь оролцогчийн процессын эрхийг хамгаалах механизм” сэдэвт сургалтыг эрүүгийн эрх зүйн чиглэлийн шүүгчдэд зориулан зохион байгууллаа. Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нээж, үг хэлэв.

Энэ удаагийн сургалтаар АНУ-ын эрх зүйн систем, Холбооны болон муж улсын шүүхийн тогтолцооны онцлог, Техас муж улсад шүүхийн зөвшөөрлөөр явуулдаг нууц мөрдөн шалгах ажиллагаа, түүний төрлүүдийн талаар хэлэлцэв.
Мөн нууц баримтуудыг шүүхийн шийдвэрт тусгах арга зүй, шийдвэрийг гардуулах ажиллагаа болон хүний эрх, үндэсний аюулгүй байдлын тэнцвэрт байдлыг хангах сэдвийг хөндөж, оролцогчдод мэдлэг, арга зүйн зөвлөгөө өглөө. 

Сургалтыг АНУ-ын Техас мужийн шүүхийн шүүгч, "Spurlock" шүүхийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Мэттью Райт, тус мужийн 49 дүгээр шүүхийн тойргийн прокурор Исидро Аланиз болон АНУ-ын өмгөөлөгч, "Keathley & Keathley" хуулийн фирмийн үүсгэн байгуулагч Стив Китли, Сара Китли нар удирдан явууллаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ