ГАР УТАСНЫ UBER АППЛИКЕЙШНД БҮРТГЭЛТЭЙ ЖОЛООЧ НАРЫГ “АЖИЛТАН” ГЭЖ ҮЗНЭ
2026-05-13 Админ Хандсан тоо: 79 Хуваалцах

“Uber BV” компани нь “Uber” аппликейшны технологийг эзэмшдэг Нидерландын Хаант Улсын компани бөгөөд “Uber London Ltd” компани нь Лондон хотод хувийн түрээсийн тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй охин компани юм. Нэхэмжлэгч нар нь Лондон хотод хувийн түрээсийн тээврийн хэрэгсэл жолоодох зөвшөөрөлтэй, тус аппликейшныг идэвхтэй ашигладаг байсан жолооч нар бөгөөд тэд өөрсдийн хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн байдлыг тодорхойлуулах зорилгоор жолоочдыг хөдөлмөрийн хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалин авах, цалинтай ээлжийн амралт эдлэх болон бусад холбогдох эрхүүдийг эдлэх эрхтэй “ажилтан” мөн эсэхийг тодорхойлуулахаар “Uber London Ltd”  компанийн эсрэг нэхэмжлэл гаргажээ.

Харин хариуцагч тал нь жолооч нарыг “Uber” аппликейшнаар дамжуулан үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээний дагуу ажилладаг бие даасан гэрээт гүйцэтгэгчид гэжээ. Ингэхдээ тээврийн хэрэгслийн үйлчилгээний төлбөрийг “Uber” аппликейшн тооцоолдог бөгөөд жолоочоос тус аппликейшн болон бусад үйлчилгээ ашигласны төлбөрийг хасаж тооцон, үлдэх хэсгийг жолоочид олгодог. Мөн жолооч нар ажлын цаг хамаарахгүйгээр буюу хүссэн хугацаандаа чөлөөтэй ажилладаг тул тэднийг хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан “ажилтан” гэх ангилалд хамаарахгүй хэмээн маргажээ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.