ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БНСУ-ЫН “ШҮҮХИЙН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН”-ТЭЙ ТУРШЛАГА СУДЛАХ ЦАХИМ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-04-21 Админ Хандсан тоо: 157 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор бусад улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд БНСУ-ын “Шүүхийн судалгаа, сургалтын хүрээлэн”-тэй байгуулсан хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, туршлага судлах цахим сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Улсын дээд шүүхийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн болон Улсын дээд шүүхийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны хамт олон, Шүүхийн практик судлалын хэлтсийн судлаачид, ШССМХ-ийн албан хаагчид оролцож гэрчилгээ гардан авлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ