АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХААС ӨМНӨ УСНЫ САВ ГАЗРААС САНАЛ АВАХ ҮҮРЭГТЭЙ
2026-04-04 Админ Хандсан тоо: 15 Хуваалцах

Ашигт малтмал, газрын тосны газар нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хайгуулын сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд нь  СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай талбайн сонгон шалгаруулалтад оролцсон. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг нээсэн боловч тус сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар Засгийн газрын 2023 оны 268 дугаар тогтоол болон бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулах хүртэл гэх үндэслэлээр тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалт нэгэнт зарлагдаад оролцогчдын материалыг нээсний дараа захиргааны байгууллага сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох эрх хэмжээгүй учир ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А39 дүгээр тушаалын СШ6605, СШ6615, СШ6625 дугаартай талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтын үнэлгээг нэгтгэн гаргаж, холбогдох дүгнэлтийг гаргахыг Сонгон шалгаруулалтын комисст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.