ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН МАРГААНД ГОМДОЛ ГАРГАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛАХГҮЙ БАЙХ (non reformatio in peius) ЗАРЧИМ ҮЙЛЧИЛНЭ
2026-10-21 Админ Хандсан тоо: 83 Хуваалцах
Нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байрлах 3 га газрыг 2016 онд 5 жилийн хугацаатай, аялал зуучлалын зориулалтаар ашиглах эрх авчээ. 2021 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газрын төлбөр төлөөгүй, зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр тус газрын ашиглах эрхийг цуцалсан байна. Нэхэмжлэгчээс газар ашиглах гуравласан гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй учир гэрээ хүчин төгөлдөр болоогүй, өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хэмээн маргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс газар ашиглах эрхийг цуцалсан захиргааны актыг хүчингүй болгож, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр газар ашиглах эрхийг буцаан сэргээсэн байна.
Улмаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахын тулд төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт авахаар холбогдох захиргааны байгууллагад хүсэлт гаргахад “газар ашиглах гэрээ байгуулаагүй нь газрын төлбөр төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэх хариу өгснөөр ахин Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 1) төлбөрийн тооцоогүй болох тухай тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох; 2) газрын төлбөргүй тухай тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах; 3) газар ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.