ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2026-03-27 Админ Хандсан тоо: 78 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас “Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчийг мэргэшүүлэн дадлагажуулах” сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэ удаагийн сургалт хууль тайлбарлан хэрэглэх онол, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр гаргах арга техник, шүүх хуралдаанд бэлтгэх, даргалах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний удирдлага, маргаан шийдвэрлэх бусад хэлбэрүүд, хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг өргөн хүрээний сэдвүүдээр явагдсан юм.






Сургалтыг Шүүхийн академийн шүүгч-сургагч багш нар дараах сэдвүүдийн хүрээнд удирдан явууллаа. Үүнд:
- Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт ᠌᠋᠋'' Шүүхийн эрх зүй'';
- Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа, Г.Банзрагч нар ''Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй'';
- Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа ''Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа'', ''Нотлох баримт, түүнийг үнэлэх'';
- Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч ''Хэргийн хөдөлгөөний удирдлага'';
- Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ ''Шүүгчийн ажлын зохион байгуулалт'';
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга ''Шүүгчийн нийгмийн мэдрэмж’’, Шүүхийн сайн сайхан байдлын талаарх хувь хүн хоорондын болон байгууллагын харилцааны хэмжүүр’’;
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах ‘’Шүүгчийн ёс зүй’’;
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар ‘’Нотлох баримт, түүнийг үнэлэх’’;
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа ‘’Шүүхийн шийдвэр гаргах’’;
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн ’’Шүүгчийн стресс болон сайн сайхан байдлын талаарх хувь хүний хэмжүүр, ᠋᠌”Хэргийн хөдөлгөөний удирдлага’’;
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн ᠌’’Шүүгчийн стресс болон сайн сайхан байдлын талаарх хувь хүний хэмжүүр'';
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга ‘’Нотлох баримт, түүнийг үнэлэх’’, ‘’Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа’’;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар ‘’Шүүхийн шийдвэр гаргах’’;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн ‘’Шүүхийн сайн сайхан байдлын талаарх хувь хүн хоорондын болон байгууллагын харилцааны хэмжүүр’’;
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ ‘’Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага’’, “Мэтгэлцэх зарчим’’;
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Д.Халиуна ‘’Хэргийн хөдөлгөөний удирдлага᠌” “Шүүхийн практик судлал’’, ‘’Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах’’;
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар ‘’Мэтгэлцэх зарчим’’;
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ ‘’Шүүхийн сайн сайхан байдлын талаар бидний мэдэх зүйл’’;
- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул ‘’Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах’’;
- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа ‘’Мэтгэлцэх зарчим’’, ‘’Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа’’;
- Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн ᠋᠋᠋᠋’’Шүүгчийн стресс, сайн сайхан байдлын тухай’’;
- Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа ᠋᠋᠋''Шүүхийн сайн сайхан байдлын талаар бидний мэдэх зүйл’’.






Сургалтын төгсгөлд мэргэшүүлэн, дадлагажуулах сургалтаа амжилттай дүүргэсэн шүүгч нарт Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа сургалтын ач холбогдлыг тодотгож, эзэмшсэн шинэ мэдлэг, арга техникүүд нь цаашдын ажил хэрэгт хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, батламж гардуулан өгсөн юм. Сургалтад анхан шатны шүүхэд шинээр томилогдсон нийт 27 шүүгч хамрагдлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ