ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн төлөөлөлтэй уулзлаа
2026-03-19 Админ Хандсан тоо: 93 Хуваалцах
Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал, профессор Мураками Масако тэргүүтэй төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.
Талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж буй сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, сэдвийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Мөн Хяналтын шатны шүүгчдийн заавал судлах сургалтын хүрээнд “Гэм хор ба хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулах болон Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон Улсын шүүхийн байгууллагын оролцоог хангах боломж нөхцөлийн талаар ярилцлаа.

Уулзалтад Япон Улсын Нагояагийн Их Сургуулийн Эмерит профессор Сүгира Казүтака, Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвийн захирал, профессор Мацүо Ёо, Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Тамура Тэцүки болон тус сургуулийн профессор Кобаяаши Юүичи, Сато Фүмито, Күрита Масахиро, Окочи Минори болон Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Үндсэн хуулийн болон Олон улсын эрх зүйн секторын эрхлэгч Э.Эрхбилгүүн нар оролцсон юм.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ