ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
НИЙТИЙН БОХИР УСНЫ ШУГАМ, СҮЛЖЭЭНД ҮҮССЭН ГЭМТЛИЙГ АРИЛГАХ “СӨХ”-НЫ ЗАСВАР, ҮЙЛЧИЛГЭЭНД СААД УЧРУУЛСАН АЛИВАА ЭТГЭЭД ГЭМТЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛНӨ
2026-02-11 Админ Хандсан тоо: 77 Хуваалцах
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч “Д” ХХК нь ...давхарт байрлах 459 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээсэлдэг. Тус байрны 3 давхрын зүүн урд жигүүрт байрлах 34 м.кв талбай бүхий 307 тоот өрөөний дээрээс ус алдсан бөгөөд уг асуудлыг шалгуулахад 18 тоотын оршин суугч Б-ийн далд шугамаас ус алдаж байгаа болох нь Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 төвийн хэсгийн инженерийн тодорхойлолтоор тогтоогдсон.
Улмаар хариуцагч Б нь холбогдон гарах зардлыг хэн, хэрхэн төлж хариуцах нь тодорхой болсны дараа холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтныг оруулж засварлуулна гэсэн үндэслэлээр татгалзсанаас өөрийн эзэмшлийн бохир болон усан хангамжийн шугамын гэмтлийг засварлах ажилд үндэслэлгүйгээр саад учруулж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээр очсон инженер, засварчныг оруулахгүй, 5 жил орчим хугацаанд нэхэмжлэгчийн болон бусад оршин суугчдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж, мөн далд шугамыг СӨХ-ны шугам сүлжээ учир уг хохирлыг СӨХ нь хуульд зааснаар бүрэн хариуцах ёстой гэж маргажээ.
Иймд нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан бохир усны шугамын эвдрэл гэмтлийг засварлахад саад учруулахгүй байхыг даалгах, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол буюу засварын зардал 1,086,106 төгрөг, олох байсан орлого 11,400,000 төгрөг, нийт 12,486,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.