ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Сургагч багш бэлтгэх сургалт, Ерөнхий шүүгч нарын манлайллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
2026-02-10 Админ Хандсан тоо: 118 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи болон Канадын Үндэсний шүүхийн хүрээлэнгийн удирдлагууд өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Уулзалтад Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал болон Канадын Үндэсний шүүхийн хүрээлэнгийн захирал, шүүгч Том Крабтри, тус хүрээлэнгийн Олон улсын сургалт хариуцсан захирал Памела Трип болон Флоренс Чарит Харбек, Мария Бэлн Баладерс нар оролцов.
Талууд Канад Улсын Холбооны Шүүхийн Хэрэг Эрхлэх Комиссарын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Ерөнхий шүүгч болон Гэр бүлийн шүүхийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт зориулсан манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Эдгээр сургалтын хөтөлбөрүүдийг Шүүхийн академийн Сургалтын хөтөлбөрийн хорооны хурлаар хэлэлцүүлнэ.
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл нь 2025-2030 онд хэрэгжих бөгөөд шүүхийн хараат бус, ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх замаар иргэн төвтэй шүүхийн шинэчлэлийг дэмжих зорилготой юм.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ