Монголын Олон Улсын Арбитрын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
2026-01-22 Админ Хандсан тоо: 90 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Гадаад сургалтын менежер Б.Аззаяа нар Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон АНУ-ын Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP)-ийн Олон улсын хууль зүйн зөвлөх Гришма Прадхантай уулзлаа.

Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр (CLDP) нь олон улсад арилжааны эрх зүйн тогтолцоог сайжруулах, ил тод, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуульч, шүүгч, холбогдох мэргэжилтнүүдийг дэмжин ажилладаг байгууллага юм.

Уулзалтын үеэр хоёр байгууллага хамтын ажиллагааны талаар санал солилцон, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах талаар Сургалтын хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэхээр тохиролцов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ