“Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сургалтын хоёрдугаар ээлж боллоо
2026-01-22 Админ Хандсан тоо: 86 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Азийн сантай хамтран зохион байгуулж буй “Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтын хоёрдугаар ээлжид орон нутгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчид оролцов. 

Энэ удаагийн сургалтыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй  тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Төрболд болон Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Инновац, хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнхсоёмбо нар дараах сэдвүүдийн хүрээнд удирдан явууллаа. 

Үүнд:

•  Кибер орчинд үйлдэгдсэн хүн  худалдаалах гэмт хэргийн үндсэн ойлголт, онцлог

•  Тоон ул мөр ба цахим /дижитал/ нотлох баримт

•  Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн цахим нотлох баримт

•  Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал

Сургалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15, 22, 30-ны өдрүүдэд гурван ээлжээр зохион байгуулж байна. Сургалтад нийт 100 гаруй шүүгч хамрагдаж байгаа юм. 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ