Хяналтын шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Санхүүгийн менежмент”-ийн сургалт эхэллээ
2026-01-21 Админ Хандсан тоо: 103 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Санхүү Эдийн Засгийн Их сургууль хамтран зохион байгуулж буй хяналтын шатны шүүхийн шүүгчдэд зориулсан “Санхүүгийн менежмент”-ийн сургалтад Улсын дээд шүүхийн Захиргаа болон Иргэний хэргийн танхимын шүүгчид хамрагдаж байна.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн сургалтыг Санхүү удирдлагын тэнхимийн ахлах багш Б.Тулга, Санхүү удирдлагын тэнхимийн багш Т.Оюунгэрэл нар дараах сэдвийн хүрээнд удирдан явуулж байна. Үүнд:

  • Санхүүгийн тайлангууд, тэдгээрт хийх санхүүгийн шинжилгээний суурь ойлголтууд
  • Санхүүгийн тайлангийн шинжилгээ
  • Хөрөнгийн ангилал
  • Санхүүгийн хэрэгслүүд ба тэдгээрийн үнэлгээ

​​​​​​​

Сургалт нь хяналтын шатны шүүхийн шүүгчдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг бэхжүүлж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд санхүүгийн мэдээлэлд суурилсан үнэлгээ хийх чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм.

​​​​​​​

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ