ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-20 Админ Хандсан тоо: 90 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дотоод сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн дотоод сургалт 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Сургалтад “Монголын Дижитал Мэдлэгийн Шийдлүүд” ХХК-ийн захирал Л.Гантулга “Эрдэм шинжилгээний мэдээлэл хайх, сэтгүүл сонгож бүтээл нийтлүүлэхэд анхаарах зөвлөмжүүд” сэдвээр илтгэл тавьж, судалгааны бүтээл туурвихад шаардлагатай эх сурвалж хайх арга зүй, хайлтын стратеги, ном зүй болон эшлэл хийх аргачлал, эрдэм шинжилгээний төрөлжсөн хайлтын системүүдийн хэрэглээ, хуурамч сэтгүүлээс сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.


Түүнчлэн Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан “Судалгааны арга зүй” сэдвийн хүрээнд эх сурвалжийн судлагдсан байдалд дүн шинжилгээ хийх, сонгосон сэдвийн судлах хүрээг тодорхойлох, бичвэрийн төрлийг оновчтой сонгох ба шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, эрдэм шинжилгээний бүтээл бичих арга зүйн талаар өөрийн туршлагаа хуваалцсан юм. Мөн эрх зүйн судалгааны төрлүүд, тэдгээрийн ялгаа, ялангуяа харьцуулсан судалгааны онцлогийг жишээтэйгээр тайлбарлаж, судалгааны ажлын дүгнэлтэд асуудлыг дахин дэвшүүлэх, гол санааг нэгтгэн дүгнэх зэрэг ойлголтыг тайлбарлалаа.






Өнөөдрийн сургалтад Шүүхийн академийн нийт албан хаагчид хамрагдаж, дээрх сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцан, асуулт асууж, мэдлэг мэдээллээ өргөжүүллээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ