ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сургалт эхэллээ
2026-01-15 Админ Хандсан тоо: 138 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Азийн сантай хамтран зохион байгуулж буй “Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалт өнөөдөр буюу 2025 оны 01-р сарын 15-ны өдөр эхэллээ.

Нээлтийн үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг тус сантай 2022 оноос эхлэн амжилттай хамтран ажиллаж байгааг дурдан талархал илэрхийллээ. Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга төслийн талаар товч танилцуулав.

Энэ удаагийн сургалтыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа, ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Төрболд болон Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны Инновац, хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнхсоёмбо нар дараах сэдвүүдийн хүрээнд удирдан явуулж байна.
Үүнд:
• Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн үндсэн ойлголт, онцлог
• Тоон ул мөр ба цахим /дижитал/ нотлох баримт
• Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн цахим нотлох баримт
• Кибер орчинд үйлдэгдсэн хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал

Сургалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15, 22, 30-ны өдрүүдэд гурван ээлжээр зохион байгуулж байна. Сургалтад нийт 100 гаруй шүүгч хамрагдаж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ