ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ШҮҮГЧИЙН СУРГАЛТЫН “СУРГАГЧ БАГШ” ШИНЭЭР СОНГОН ШАЛГАРУУЛНА
2022-04-06 Админ Хандсан тоо: 173 ХуваалцахШүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор баталсан "Шүүгчийн сургалтын 2022-2024 оны нэгдсэн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд шүүгчийн сургалтыг удирдан чиглүүлж ажиллах “сургагч багш”-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Иймд дор дурдсан шаардлагыг хангасан, шүүгчийн сургалтад “сургагч багш”-аар ажиллах сонирхолтой хуульч, эрдэмтэн судлаачид хүсэлтээ ирүүлнэ үү.
“Сургагч багш”-д тавигдах нийтлэг шаардлага:
- Тухайн салбараар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх, гарын авлага боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх чадвартай байх;
- Шүүгчийн сургалтад багшлах, сургалтын агуулгыг бэлтгэх өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх;
- Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой, хувийн зохион байгуулалт сайтай байх;
- “Сургагч багш”-ийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой, нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц байх;
- Шүүгчийн сургалтад “сургагч багш”-аар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
“Сургагч багш”-д тавигдах тусгай шаардлага:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Тухайн салбарын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байсан, бүтээлийн жагсаалттай байх эсхүл тухайн чиглэлээр 5-аас дээш жил сургалт явуулж байсан туршлагатай байх;
- Өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаггүй байх.
- Насанд хүрэгчдэд сургалт хийх арга зүй (pedagogy, andragogy, heutagogy)-г эзэмшсэн, суралцагч төвтэй сургалтын техник (learning by doing) ашиглах туршлагатай байх.
Дээрх шаардлагыг хангасан хуульч, эрдэмтэн судлаачид “сургагч багш”-аар ажиллах чиглэлээ тодорхойлон, холбогдох материалаа 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл training@jtrii.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
“Сургагч багш”-аар ажиллах боломжтой чиглэл:
1. Үндсэн хуулийн эрх зүй;
2. Хүний эрх;
3. Шүүгчийн ёс зүй;
4. Эрүүгийн эрх зүй;
5. Иргэний эрх зүй;
6. Захиргааны эрх зүй;
7. Арилжаа /худалдаа/-ны эрх зүй
8. Олон улсын эрх зүй;
9. Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал;
10. Хууль тайлбарлах, хэрэглэх арга зүй;
11. Шүүхийн сэтгэл судлал;
12. Салбар дундын мэдлэг;
13. Хувь хүний хөгжил, манлайлал.
Бүрдүүлэх материал:
1. “Сургагч багш”-аар ажиллах хүсэлт (доорх хүснэгтийн дагуу мэдээллээ бөглөх);
2. Товч танилцуулга (CV);
3. Боловсролын гэрчилгээ болон холбогдох баримт бичгийн хуулбар;
4. Судалгаа, шинжилгээ болон сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлагын талаарх мэдээлэл, жагсаалт.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 263239, 86008819 утсаар холбогдон авна уу.
СУРГАГЧ БАГШААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТ
№ |
Шаардлагатай мэдээлэл |
Бөглөх хэсэг |
1. |
Овог, нэр |
|
2. |
Харьяалах байгууллага |
|
3. |
Албан тушаал |
|
4. |
Эрдмийн зэрэг, цол |
|
5. |
Хууль зүйн салбарт ажилласан жил |
|
6. |
Сургагч багшаар ажиллах чиглэл |
|
7. |
Өмнө нь сургагч багшаар ажиллаж байсан эсэх (Хэрэв тийм бол ажилласан жилээ бичнэ үү) |
|
8. |
Холбоо барих утас |
|
9. |
Цахим хаяг |
|
10. |
Хүсэлт гаргасан огноо |
|
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ