“ЦЭЦ ЗӨВХӨН ҮНДСЭН ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛЖ ҮЙЛЧИЛСЭН 1992 ОНЫ 2 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРӨӨС ХОЙШ ГАРСАН ХУУЛЬ ТОГТООМЖ БОЛОН АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБОГДСОН МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭНЭ” ГЭСЭН НЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ
2025-12-30 Админ Хандсан тоо: 11 Хуваалцах

МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ

Мэдээлэл гаргагчдын тайлбар: Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Цэц "дээд" хяналтаа хэрэгжүүлэх, маргааныг магадлан шийдвэрлэх эрхийг хязгаарласан буюу зөрчжээ. Учир нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй аливаа хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагатай. Гэтэл “... маргаан бүхий зохицуулалт нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хууль тогтоомж Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцээс уг хууль тогтоомжид хяналт тавих бүрэн эрхийг хязгаарласан байна ...” Ийнхүү Үндсэн хуулийн хяналтыг батлагдсан цаг хугацаагаар хязгаарласан нь Үндсэн хуульд нийцэхгүй бөгөөд Үндсэн хууль зөрчсөн ердийн хууль, хуульчилсан акт хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлжээ.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хураангуйн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.