ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академийн 2025 оны тайлангийн хурал боллоо
2025-12-24 Админ Хандсан тоо: 194 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр /12 дугаар сарын 24-ий өдөр/ зохион байгууллаа.
Тус хурлаар Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал нар төвүүдийн үйл ажиллагааны нэгдсэн тайланг танилцуулж, хэлэлцүүллээ. Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг 2025 оны академийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид анхаарах асуудал, ажлын уялдаа холбоо, 2026 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар танилцууллаа.
Ирэх 2026 онд Шүүхийн академийн хувьд судалгааны ажлуудаа илүү цогц байдлаар хийх, шүүгч бэлтгэх сургалтыг өндөр чанартайгаар эхлүүлэх зэрэг сорилт бүхий томоохон ажлууд хүлээгдэж байгааг дурдаад эдгээр ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг чухал тул анхаарч ажиллахыг нийт ажилтан албан хаагчдад уриаллаа.











МЭДЭЭЛЛИЙН ТӨВ