“Сургалт, семинар амжилттай зохион байгуулах арга зүй” сургалтын гарын авлага хэвлэгдлээ
2025-12-23 Админ Хандсан тоо: 142 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Европын холбооны санхүүжилттэйгээр “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн хүрээнд хууль, эрх зүйн сэдвээр оролцоонд суурилсан буюу интерактив сургалт, семинар зохион байгуулах дэмжлэг үзүүлэх зорилготой “Сургалт, семинар амжилттай зохион байгуулах арга зүй” сургалтын гарын авлагыг монгол, англи хэлээр хэвлэн гаргалаа.

Энэхүү гарын авлага нь сургалт, семинарыг амжилттай зохион байгуулахад шаардлагатай сургалт эхлүүлэх арга, насанд хүрэгчдийн суралцахуйн хандлага, сургалтын орчин нөхцөл, бэлтгэл ажил, илтгэл танилцуулах аргачлал, мэдээллийн хэрэгсэл ашиглах, сургалтын материал бэлтгэх болон хүндрэлтэй нөхцөлд байдлыг зохицуулах арга зүйг нэгтгэн агуулсан болно.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ