ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ИЛ ТОД БАЙДАЛ” ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛ БОЛЛОО
2025-12-09 Админ Хандсан тоо: 113 Хуваалцах
Европын Холбооны санхүүжилттэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага ( IDLO )-ын хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн Удирдах хорооны гуравдугаар хурал 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болж, төслийн хэрэгжилт болон цаашид хийж гүйцэтгэх ажлуудын талаар мэдээлэл солилцлоо.

Энэ үеэр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Ина Марчюлёните нар нээлтийн үг хэлж, төсөл амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.


Удирдах хорооны хуралд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг оролцлоо. Шүүхийн академиас төслийн хүрээнд “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтыг шүүгч болон шүүхийн ажилтнуудад зориулан ирэх 2026 оны 2-р сард зохион байгуулах юм.

ОУЭЗХБ-ын хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа төслийн явц өнөөдрийн байдлаар 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна гээд, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг танилцууллаа. Мөн ОУЭЗХБ-ын олон улсын зөвлөх Гиорги Чкейдзе Шүүх эрх мэдлийн болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны стратегийн төсөл, хамтын ажиллагааны олон улсын сайн туршлагыг хуваалцаж, дотоодын зөвлөх Ж.Оюунцэцэг сэтгүүлчдэд зориулсан “Шүүхийг сурвалжлахуй: тайлбарлах сэтгүүл зүй” сургалтын үр дүнг танилцуулж, төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн санал хэлж, нээлттэй хэлэлцүүллээ.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ