ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Шүүхийн академи, Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-тай хамтарсан сургалт зохион байгуулахаар болов
2025-12-09 Админ Хандсан тоо: 630 Хуваалцах
Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) Франц Улсын Парис хотноо “Олон улсын татварын эрх зүй: Үнэ шилжилт” цогц сэдэвт сургалтыг 2025 оны 11-р сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, тус шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн, Д.Халиуна Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар оролцсон юм.

Сургалтын үеэр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар илтгэл хэлэлцүүлж, өөрийн орны туршлагаас хуваалцлаа.
Энэ үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи Европын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн (OECD) байгууллагатай хамтран 2026 оны 5-р сард Татварын эрх зүйн сургалтыг Захиргааны хэргийн шүүгчдэд зориулан зохион байгуулахаар боллоо.


