ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-12-04 Админ Хандсан тоо: 135 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академиас ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор дотоод сургалтын тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн сургалт 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо.
“Судлаачийн бүртгэлийн нээлттэй дугаар”, “Судалгааны бүтээлийн ном зүйг үүсгэх, ашиглах хялбар боломжууд” сэдвээр “Монголын Дижитал Мэдлэгийн Шийдлүүд”-ийн захирал Л.Гантулга эхний сургалтыг удирдан явууллаа.

Судлаачдын хувьд ном, бүтээлээ олон улсын стандартад нийцүүлэх, хувийн бүртгэлийн дугаартай болж олон улсын бүртгэлд хамрагдах, технологийн шийдэл, бүртгэлийн системийг зөв зохистой ашиглаж сурах нь чухал бөгөөд ихээхэн ач холбогдолтой юм.




Мөн энэ өдөр Шүүхийн академийн Эрүүгийн эрх зүйн секторын эрхлэгч Э.Баасанбямба “Судалгааны арга зүй” Япон улсын туршлага, Иргэний эрх зүйн секторын судлаач Г.Амаржаргал “Япон улсын Гэр бүлийн хэргийн шүүхийн шинжээчийн чиг үүрэг”, тус секторын судлаач Э.Номинсогоо “Хиймэл оюун ухааны эрин үед арилжааны нууц мэдээллийг хамгаалах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд тус тус сургалт удирдан явууллаа. Сургалтад Шүүхийн сургалт,судалгаа, мэдээллийн академийн нийт ажилтнууд хамрагдлаа.




МЭДЭЭЛЛИЙН ТӨВ