ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
Латви, Польш Улсын шүүгчид Шүүхийн академийн үйл ажиллагаатай танилцлаа
2025-12-02 Админ Хандсан тоо: 89 Хуваалцах
Шүүхийн сахилгын хорооны урилгаар манай улсад айлчилж буй Латви Улсын Бүс нутгийн Захиргааны хэргийн шүүгч, Шүүхийн сахилгын зөвлөлийн гишүүн Каспарс Беркис, Ерөнхий болон цэргийн шүүхийн Хүний нөөц, зохион байгуулалтын газрын дарга Марта Кожучовска-Варивода, Польш Улсын Дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Доминик Чешкевич болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д. Мягмарцэрэн нар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн академид зочиллоо.



Энэ үеэр Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Шүүхийн академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал нар тус тусын төвийн үйл ажиллагаа, чиг үүргийн талаарх танилцуулгыг хүргэж, Захиргааны эрх зүйн секторын эрхлэгч Н.Хулан “Шүүгчид сахилгын хариуцлага оногдуулах үндэслэл, субъект, хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт судалгааны бүтээлээ танилцуулав.
\
Латви Улсын тухайд Шүүхийн академи шинээр байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академитай хамтран ажиллаж, туршлага судлах, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ