Азийн сангаас Шүүхийн академид хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайланг видео хичээлийн хамт хүлээлгэн өглөө
2025-11-18 Админ Хандсан тоо: 77 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар Азийн сангийн Хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөрийн захирал Г.Гантулга, хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд, Б.Дуулим нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг “Хүн худалдаалахтай тэмцэх нөхцөл байдлын тайлан-2024”, “Албадан хөдөлмөр эрхлүүлэх болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор үйлдсэн хүн худалдаалах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй нөхцөл байдлын талаарх судалгааны тайланг сургалтын 9 модуль видео хичээлийн хамт хүлээн авч, хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи 2021 оноос Азийн сангийн санхүүжилтээр хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой 3 төрлийн сургалтыг зохион байгуулсан.

Ирэх жил дөрөв дэх ээлжийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ