Шүүгчийн мэргэшүүлэх дөрөвдүгээр ээлжийн сургалт өндөрлөлөө
2025-11-14 Админ Хандсан тоо: 103 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас зохион байгуулж буй шүүгчийн мэргэшүүлэх энэ удаагийн сургалтад  Төв, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүү, Иргэний шүүгчид оролцлоо. 
Сургалтаар дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ, Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал болон Нотлох баримтыг нууц мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог, “Худал мэдээлэл тараах” , “Хууль бусаар баривчлах, саатуулах”, “Хувь хүний нууцад халдах”, “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал зэрэг сэдвүүдээр зохион байгуулагдлаа. 


Сургалтад Эрүү, иргэний 26 шүүгч хамрагдаж, Шүүхийн академийн шүүгч-сургагч 13 багш, салбар эрх зүйн чиглэлийн эрдэмтэн багш нар удирдан, 2025 оны 11 дүгээр сарын 10-13-ний өдрүүдэд дөрвөн өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.  

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ