ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
ХБНГУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг монгол хэл рүү орчуулан, хэвлүүллээ
2025-11-13 Админ Хандсан тоо: 86 Хуваалцах
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн Судалгааны төвийн дарга бөгөөд эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн , Захиргааны эрхзүйн секторын эрхлэгч Н.Хулан, судлаач М.Ананд, О.Тэнхлүүн, П.Чинунар, Л.Энхсайхан нар хамтран ХБНГУ-ын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анх удаа монгол хэл рүү орчуулан, хэвлүүллээ.
Энэхүү хуулийн орчуулга бүтээл нь Монгол Улсад Захиргааны шүүхийн эрх зүйн хөгжил, судалгааны суурь эх сурвалжийг бий болгохоос гадна шүүгч, хуульч, судлаачдын өдөр тутмын гарын авлага болж, сургалт, судалгаа, практикт ашиглах боломжийг нээж буйгаар ач холбогдолтой.
ХБНГУ-ын энэхүү хууль нь Захиргааны шүүхийн хараат бус байдал, иргэн төрийн харилцаанд шударга ёсыг хангах зарчим, нотлох баримт үнэлэх нарийн зохицуулалт зэргээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгддөг аж.
Энэхүү орчуулгын бүтээлийн редактор буюу хуулийн эх бичвэрийн найруулгын хяналтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ хийсэн байна.
Энэхүү бүтээл Шүүхийн академийн цахим номын санд байршина.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ