Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалт эхэллээ
2025-11-13 Админ Хандсан тоо: 216 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас зохион байгуулж буй шүүгчийн мэргэшүүлэх тавдугаар ээлжийн сургалтад Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 95 шүүгч хамрагдаж байна.


Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа сургалтын ач холбогдол, ирэх 2026 онд зохион байгуулахаар төлөвлөсөн  сургалтуудын талаар мэдээлэл хүргэж, нээлтийн үг хэллээ.

Сургалтыг Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Н.Баярмаа, Г.Банзрагч, М.Батсуурь болон СЭЗИС-ийн багш Ч.Өнөржаргал нар дараах сэдвүүдийн хүрээнд удирдан явуулж байна. Үүнд: 

  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын онцлог, хэрэглээ, нэмэлт, өөрчлөлт
  • Захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх асуудал
  • Нийтийн ашиг сонирхлыг төлөөлж гаргасан нэхэмжлэл, анхаарах асуудал
  • Татварын  маргаан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд. 

Шүүгчийн мэргэшүүлэх сургалт 2025 оны 11 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд үргэлжилнэ.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ