ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
“Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2025-11-12 Админ Хандсан тоо: 225 Хуваалцах
Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, үг хэлэв.

Энэ үеэр “Оюуны Инноваци” ТББ-ын судлаач П.Баттулга “Шүүгчийн сонгон шалгаруулалт” илтгэлээр шүүгчийн сонгон шалгаруулалтад орсон нэмэлт өөрчлөлт, статистик мэдээлэл, баримт бичиг бүрдүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа, олон улсын туршлага зэргийг харьцуулан судалж, дүгнэснээ танилцууллаа.

Тус илтгэлийн хүрээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, “Оюуны Инноваци” ТББ-ын судлаач П.Баттулга нар оролцож, шүүгчийн сонгон шалгаруулалт, тулгамдаж буй асуудал, ач холбогдлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын хуульч, судлаач Ж.Алтансүх, Г.Цагаанбаяр нар “Шүүхийн нөөц, төсөв төлөвлөлт” сэдвээр илтгэл танилцууллаа.
Энэхүү сэдвээр хуульч, судлаач Н.Отгончимэг, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын судлаач Ж.Алтансүх, С.Билгүүн нар шүүхийн төсөв, дэд бүтэц, байр, шүүгчийн ачаалал, шүүхийн цахимжилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцлаа.

Тус хэлэлцүүлэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүргийн талаар мэдээлэл өгөх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид анхаарч, шийдвэрлэх асуудлын талаар санал солилцох зорилгоор зохион байгуулагдсан юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ