ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЛОО
2023-09-13 Админ Хандсан тоо: 281 Хуваалцах

     Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн 2023 оны 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд “Цахим нотлох баримт’’(0.5 багц цаг) болон ХБНГУ-ын улс төрийн нам татан буулгах үйл ажиллагаа, татан буулгах үндэслэл (0.5 багц цаг)  сэдэвт сургалтуудыг Улсын дээд шүүх, Ханнс-Зайделийн сантай хамтран зохион  байгууллаа. Тус сургалтыг нээж  Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг нар үг хэллээ.

     Цахим нотлох баримт сургалтыг Вюрцбургийн их сургуулийн Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүй, эрх зүйн информатикийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Эрик Хилгендорф удирдсан юм. Харин ХБНГУ-ын улс төрийн нам татан буулгах үйл ажиллагаа, татан буулгах үндэслэл сургалтыг Ханнс-Зайделийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оливер Иёрг удирдан хоёр өдрийн сургалтад Улсын дээд шүүхийн 20 гаруй шүүгчид хамрагдлаа.

Мэдээллийн төв