Шүүгчийн мэргэшүүлэх дөрөвдүгээр ээлжийн сургалт эхэллээ
2025-11-10 Админ Хандсан тоо: 119 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас зохион байгуулж буй шүүгчийн мэргэшүүлэх энэ удаагийн сургалтад  Төв, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүү, Иргэний шүүгчид хамрагдаж байна.

Сургалтыг дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Үүнд:

  • Дундын өмчийн эрх зүй, практик хэрэглээ-Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хишигбаатар
  • Компанийн хууль дахь хувьцаа эзэмшигчийн шаардах эрх- Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа- Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа
  • Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Одонтуул
  • Нотлох баримтыг нууц мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог- Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах” болон 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа нар тус тус сургалтыг удирдан явуулна.  

Сургалт 2025 оны 11 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ