ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ СУРГАЛТ БОЛЛОО
2023-09-13 Админ Хандсан тоо: 281 Хуваалцах

      Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран  шүүгчдэд зориулсан “Оюуны Өмчийн Эрхийн хэрэгжилт’’ сэдэвт сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

     Сургалтын үйл ажиллагааг нээж Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт болон АНУ-ын Элчин сайд Ричард Л.Буаган болон Флорида мужийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Виржиниа Ковингтон, хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк тэргүүтэй төлөөлөгчид үг хэллээ.

   Сургалтыг "Оюуны өмчийн болон бусад цахим гэмт хэргийн нотолгоог шүүхэд гаргах", "Оюуны өмчийн үнэлгээ, хохирлыг тооцох" зэрэг сэдвийн хүрээнд АНУ-ын зочин багш нар удирдан явууллаа. Тус сургалтад хамрагдсанаар сонгон судлах сургалтын 0.5 багц цаг хангана.

 

Мэдээллийн төв