Шүүгчийн мэргэшүүлэх хоёрдугаар ээлжийн сургалтад 85 шүүгч хамрагдлаа
2025-10-24 Админ Хандсан тоо: 165 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас зохион байгуулсан шүүгчийн мэргэшүүлэх энэ удаагийн сургалтад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид тус тус хамрагдлаа. Сургалт 2025 оны 10 дугаар сарын 20-23-ний өдрүүдэд боллоо.

Сургалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах”, 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах” болон 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал болон “Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал”, “Нотлох баримтыг нууц мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог” сэдвүүдээр явагдаж шүүгчид нээлттэй ярилцан, хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага хуваалцлаа.

Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн сургалтыг Шүүхийн академийн 9 шүүгч-сургагч багш, салбар эрх зүйн чиглэлийн эрдэмтэн багш нар удирдан явууллаа.  Шүүгчийн заавал судлах 2 багц цаг хангах энэхүү сургалтад нийт 85 шүүгч хамрагдав.