МОНГОЛЫН ТӨР, ЭРХ ЗҮЙ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
2023-09-11 Админ Хандсан тоо: 310 Хуваалцах

   2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн редакцын зөвлөлийн хурал боллоо. “Монголын төр, эрх зүй’’ сэтгүүлийн редакцын зөвлөлийн хурлын үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Судалгааны төвийн дарга, сэтгүүлийн нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн сэтгүүлийн “’Хянан магадалгааны хуудас’’ болон “Сэтгүүл эрхлэн гаргах журам’’, редакцын зөвлөлийн гишүүдийн бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаар танилцууллаа.
   Мөн “Эрдэм шинжилгээний өгүүллийг үнэлэх, дүгнэлт гаргах хуудас” –д өөрчлөлт оруулж, бүтээлийг хэлбэрийн болон агуулгын талаас нь үнэлэх тухай санал солилцсон юм.

 

Мэдээллийн төв