ШҮҮГЧ-СУДЛААЧ С.ОТГОНТУЯА СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2023-09-11 Админ Хандсан тоо: 387 Хуваалцах

   2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны тайлангаа хэлэлцүүллээ.

   Шүүгч С.Отгонтуяа 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хугацаанд шүүгч-судлаачаар ажиллахдаа “Захиргааны хэргийн шүүхэд прокурорын дүгнэлтээр зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудлууд”, “Захиргааны хэргийн шүүхэд прокурорын   дүгнэлтээр үүсгэсэн захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбоотой зарим асуудал” зэрэг сэдвийн хүрээнд судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ.

  Мөн ‘’Захиргааны актын бичилтийн алдаа нь шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй” сэдэвт шүүхийн шийдвэрийн  хураангуй, ‘’Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, үнэлээгүй бол сахилгын шийтгэл хүлээлгэхгүй’’, ‘’Эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээ авхуулах үндэслэлээ нотлох үүрэгтэй’’ зэрэг тоймыг “legaldata.mn” сайтад болон хүрээлэнгийн цахим санд байршуулжээ. Түүнчлэн Шүүгч-судлаач С.Отгонтуяа нь Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог сэдвээр хүрээлэнгийн судлаач нарт сургалт орсон байна.

   Мэдээллийн Төв