“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл’’ Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлэгдлээ
2025-10-10 Админ Хандсан тоо: 204 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн академи, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO), Ханнс-Зайделийн сан хамтран “Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Шүүхийн академийн Судалгааны төвийн судлаачид энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, Австрали, ХБНГУ, Япон, Нидерланд, БНСУ, БНТУ, АНУ зэрэг найман орны шүүгч,  эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлсэн илтгэлүүдийг монгол хэл рүү орчуулан хэвлүүллээ.

Энэхүү эмхэтгэлд ‘’Гэр бүл ба хамтын амьдрал, үрчлэлт, гэрлэлт цуцлалт, эх нялхас, хүүхдийн дээд эрх, ашиг сонирхол, асран хамгаалалт, дундын эд хөрөнгийн харилцаан дахь тулгамдсан асуудал”,  ‘’Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа’’, ‘’Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн хэрэг хянан, шийдвэрлэх ажиллагаа ба шүүхийн бүтэц, зохион байгуулалт’’ зэрэг сэдвүүд багтсан бөгөөд тус эмхэтгэлийг Шүүхийн академи (jtrii.mn) цахим сайтаас   унших боломжтой.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ