"Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт" сэдэвт Олон Улсын бага хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2025-10-10 Админ Хандсан тоо: 132 Хуваалцах

Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам хамтран Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг 2025 оны 06 дугаар сард байгуулсан бөгөөд тус хуралд Армени, Эстони, Индонез, Казахстан, Киргизстан, Молдав, Узбекистан, Серби, АНУ зэрэг орны 80 шүүгч, шүүхийн салбарын удирдлага, захиргааны алба хаагчид оролцсон билээ.

"Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт" сэдвийн хүрээнд зохион байгуулсан тус Олон Улсын бага хуралд орон орны зочид төлөөлөгчдийн хэлэлцүүлсэн, нийт илтгэлийг Шүүхийн академийн зүгээс шүүгч, судлаач, эрдэмтэн, хуульч та бүхэнд зориулан англи хэл рүү орчуулан хэвлүүллээ.

Энэхүү эмхэтгэлээс  “Шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулах нь”, “Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хэрэг судлал (database, caselaw) ашиглах нь”, “Дижитал эрин үе дэх хиймэл оюун ба шүүх”, “Кибер аюулгүй байдлын асуудлууд”, “Олон нийтийн мэдэх эрх ба шүүхэд итгэх итгэл”, “Дижитал эрин үе дэх шүүхийн сургалт: Цахим хэрэгсэл, хиймэл оюуныг хэрэглэх чадварыг хөгжүүлэх нь” зэрэг өргөн хүрээний сэдвийн хүрээнд хэлэлцүүлсэн бүхий л илтгэлийг унших боломжтой ба эмхэтгэлийг Шүүхийн академи (jtrii.mn)  цахим сайтаас  уншина уу.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ