ШҮҮГЧ-СУДЛААЧ Б.БАТАА СУДАЛГААНЫ ТАЙЛАНГАА ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ
2023-09-11 Админ Хандсан тоо: 336 Хуваалцах

   2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд шүүгч-судлаачаар ажилласан судалгааны ажлын тайлангаа хэлэлцүүллээ.

   Шүүгч Б.Батаа нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд тус хүрээлэнд шүүгч-судлаачаар ажиллахдаа, “Хорих ялын хугацааг сонгон хэрэглэж буй харьцуулсан судалгаа”, “Хялбаршуулсан болон ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн ялын төрөл хэмжээний харьцуулсан судалгаа”, “Ялын зорилго, төрөл: харьцуулсан судалгаа”, ”Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн хүчин зүйлсийн дүн шинжилгээ” зэрэг судалгааг тус хүрээлэнгийн болон Шүүхийн практик судлалын хэлтсийн судлаач нартай хамтран хийж гүйцэтгэлээ. Дээрх судалгааны үр дүнд “Монгол Улсын ялын удирдамж”-ийн загвар төслийг боловсруулжээ. Мөн өнгөрөгч 08 дугаар сард тус хүрээлэнгийн судлаачдад “Эрүүгийн хэргийг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог”сэдэвт танилцуулга сургалтыг орсон байна.

   Шүүгч Б.Батаа нь Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн, сургагч багш бөгөөд “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийг зөв хэрэглэх, нэгдмэл байдлыг хангах нь (l хэсэг)” гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан батлуулж, “Гэмт хэрэг зүйлчлэлийн онолын зарим асуудал” сэдэвт контент хичээлийг заасан юм. 

 

Мэдээллийн төв