Шүүхийн академи Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын хоёр талын уулзалт боллоо
2025-10-08 Админ Хандсан тоо: 269 Хуваалцах

Канад улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академитай хамтран хэрэгжүүлж байгаа “Тэгш эрх шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал, доктор Д.Эрдэнэчимэг, Бритиш Колумбиа мужийн дээд шүүхийн  шүүгч, Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шүүхийн асуудал хариуцсан дарга  Том Крабтри,  Канад улсын Шүүхийн үндэсний хүрээлэнгийн Олон улсын сургалт боловсролын асуудал хариуцсан захирал Памела Трипп нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баатархүү, Дүүргийн эрүү иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхийн шүүгч, тус Академийн шүүгч-сургагч багш Н.Одонтуул, Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа нар оролцлоо.

Энэхүү уулзалтаар Монгол Улсын бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт зориулсан сургалт, манлайллын хөтөлбөрийн агуулга, цахим сургалт, 2026 оны 1 сарын 1-ээс шинээр байгуулагдах гэр бүлийн шүүхэд ажиллах шүүгч нарын сургалтын хөтөлбөр боловсруулах талаар харилцан санал солилцлоо.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ