ШҮҮГЧИД САХИЛГЫН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, СУБЪЕКТ, ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА СЭДЭВТ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2025-10-08 Админ Хандсан тоо: 265 Хуваалцах

Шүүхийн академийн Захиргааны эрх зүйн секторын судлаачид Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны нийт 559 шийдвэрт дүн шинжилгээ хийн шүүгчид сахилгын хариуцлага ногдуулах үндэслэл, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогийг 10 орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан судалсан судалгааны бүтээлээ хэвлэн гаргалаа. 
Тус судалгааны бүтээлийн практик судалгааны хэсгээр Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргагчийн хууль зүйн үндэслэл болон шүүхийн сахилгын хорооны илтгэгч гишүүн, хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүний хууль зүйн үндэслэл хоорондоо нийцэж буй эсэхийг тодруулахыг зорьжээ.  
Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэсэн нийт 559 шийдвэрийн дийлэнх хувьд нь МУШтХ-ийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалт хамгийн түгээмэл ашиглагдсан байх тул ижил төсөөтэй хуулийн зохицуулалт бүхий зарим улсуудын  жишгийг харьцуулан судалж, шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдлийн агуулгыг тодорхойлж буй байдлыг харьцуулан харуулсан байна.
Бүтээлийг  Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн их, дээд сургуулиудын номын сангаас хэвлэмэл байдлаар болон 
Шүүхийн академи (jtrii.mn) цахим хэлбэрээр унших боломжтой. 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ