Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг нээж, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
2025-10-07 Админ Хандсан тоо: 169 Хуваалцах

Канад улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар, Монгол улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн нээлт 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр боллоо. 


 
Энэхүү төслийг  Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо,  Монголын Шүүгчдийн холбоо, Оюуны Инноваци ТББ-ын удирдлага төлөөллүүд болон эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Төслийн нээлтийн үеэр Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын дэд комиссар Эроулин Хамфристай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 

Төслийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тогтолцоог илүү иргэн төвтэй, жендерийн мэдрэмжтэй болгож бэхжүүлэх, Монголын шүүх тогтолцооны шударга, хараат бус, хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. 


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ