Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчид сургалтад хамрагдаж батламж гардан авлаа
2025-09-24 Админ Хандсан тоо: 147 Хуваалцах

Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг мэргэшүүлэн дадлагажуулах заавал судлах сургалт 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн. Сургалт 10 хоног үргэлжилж, анхан шатны шүүхэд шинээр томилогдсон 20 шүүгч хамрагдан батламжаа гардан авлаа. 

Сургалтыг шүүхийн эрх зүй, ёс зүй, хараат бус байдал, шүүх хуралдааны зохион байгуулалт зэрэг олон чухал сэдвүүдийн хүрээнд Улсын дээд шүүх, Давж заалдах шатны болон Анхан шатны шүүхийн шүүгчид удирдан явууллаа. 

Мөн шүүгчийн стресс, сайн сайхан байдлын сэдвээр анх удаа сургалт явуулсан бөгөөд шүүгчдийн бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжих, стресс менежмент, сэтгэлзүйн тогтвортой байдлыг сайжруулахад чиглэснээрээ онцлог болж байна.

Сургалт нь шинээр томилогдсон шүүгчдийг анхан шатны шүүхийн үйл ажиллагаанд бие даан, мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж, шүүхийн хараат бус байдал, ёс зүй, хариуцлагыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ