Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг мэргэшүүлэн дадлагажуулах сургалт эхэллээ
2025-09-15 Админ Хандсан тоо: 90 Хуваалцах

Анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчдийг мэргэшүүлэн дадлагажуулах заавал судлах сургалт эхэллээ. Энэхүү сургалтад 2024 оны 03 дугаар сараас хойш анхан шатны шүүхэд шинээр томилогдсон шүүгчид хамрагдаж байгаа бөгөөд 10 өдрийн турш үргэлжилнэ.

•  Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага

•  Шүүгчийн ёс зүй

•  Шүүхийн практик судлал

•  Шүүх хуралдаанд бэлтгэх, хуралдаан удирдах

•  Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй

•  Нотлох баримт, түүнийг үнэлэх

•  Мэтгэлцэх зарчим

•  Хялбаршуулсан журмаар болон шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа

•  Шүүхийн шийдвэр гаргах

•  Хэргийн хөдөлгөөний удирдлага

•  Шүүгчийн ажлын зохион байгуулалт

•  Шүүгчийн стресс, сайн сайхан байдал зэрэг сэдвүүдээр сургалт 2025 оны 09-р сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Өнөөдөр “Шүүхийн эрх зүй” сэдвээр Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, “Шүүгчийн нийгмийн мэдрэмж” сэдвээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа болон Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг нар тус тус сургалтыг удирдан явуулж байна.


Энэхүү сургалт нь шүүгчдийн ёс зүй, хууль зүйн мэдлэг, ур чадварыг бататгах, нэмэгдүүлэх, практик үйл ажиллагаанд бэлтгэх зорилготой юм.