Эрүүгийн эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нар сургалтад хамрагдлаа
2025-09-11 Админ Хандсан тоо: 260 Хуваалцах

Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академиас Эрүүгийн эрх зүйн чиглэлийн шүүгч-сургагч багш нарын сургалтыг 2025 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр буюу энэ сарын 10-ны өдөр “Өсвөр насны хүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдсан асуудал” сэдвээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, мөн “Нотлох баримтыг мөрдөн шалгах нууц ажиллагаагаар цуглуулах, бэхжүүлэх онцлог” сэдвээр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн нар сургалт удирдан явуулав.

Харин өнөөдөр буюу 11-ны өдрийн сургалтаар:

  • Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал
  • Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах” болон 13.10 дугаар зүйлд заасан “Хувь хүний нууцад халдах”,  13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийн ойлголт, хууль зүйн шинж, түүнийг тайлбарлан хэрэглэх асуудал зэрэг сэдвээр сургалт удирдан явууллаа.

Сургалтын үеэр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нар 2026 оны сургалтын бодлого, төлөвлөгөөний талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Сургалтад 16 шүүгч-сургагч багш хамрагдлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ